Шинээр нэмэгдсэн
мэдээ
ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ГРУПП. ❗❗АНХААРУУЛГА❗❗ БААВГАЙ ЦАГААН ДАВААНЫ АРЫН МОДНООС ХАР ЭНГЭР РҮҮ ОРСОН ТУЛ ИРГЭД, МАЛЧИД, ХАДЛАНЧИД ТА БҮХЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ЭД ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.‼️

ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ГРУПП. ❗❗АНХААРУУЛГА❗❗ БААВГАЙ ЦАГААН ДАВААНЫ АРЫН МОДНООС ХАР ЭНГЭР РҮҮ ОРСОН ТУЛ ИРГЭД, МАЛЧИД, ХАДЛАНЧИД ТА БҮХЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ЭД ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.‼️

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Хууль Зүй, Дотоод Хэрэг (ХЗДХ)-ийн сайд С.Амарсайхан Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж, хууль бус алт олборлолтыг улсын хэмжээнд яаралтай таслан зогсоох үүрэг чиглэл өгсөн. Тэрбээр хууль бус олборлолтыг мэдсээр байж гар хөл нь болж, үүрэг даалгавар биелүүлэн, хамсаатан болсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг сануулсан юм.Энэ хүрээнд Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хурандаа Б.Оюутболд нь 2026 оны дөрөвдүгээр сард Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдож байжээ.

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫ ТУШААЛААР С.МОЛОР-ЭРДЭНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээ. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд илэрхийлж байсан удаатай. Энэ мэт түүний илэрхийлдэг байр суурь нь түүнийг ийнхүү шалгахад хүргэсэн болтой. Дашрамд дурдахад, тэрбээр өнгөрөгч долоо хоногт ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй билээ.