RSS Amplifier

News source

Өрөг.МН – Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл

urug.mnSource feed ↗40 articles

Overdue Last read · last published · next check
Last read 3 days ago, longer than this feed's 1 hour schedule.

Written by

Latest articles

Улаанбаатар Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд…

ОХУ-ын худалдааны төвд үзүүлсэн цохилтын улмаас 16 хүн амь үрэгджээ

ОХУ-ын зэвсэгт хүчний өнгөрсөн бямба гарагийн өглөө Украины Днепропетровск мужийн Кривой Рог хотод байрлах “Солнечная галерея” худалдааны төвд үзүүлсэн цохилтын улмаас 16 хүн амь үрэгдэж, 130 хүн шархаджээ. Гал сөнөөгчид Украины цохилтын улмаас 9000 м² талбайд тархсан галыг унтрааж, аврагчид нуранги дор гацсан иргэдийг гаргаж авахаар ажиллаж байна. Украины зэвсэгт хүчин өнгөрсөн бямба гарагийн…

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай…

Шүүгч 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглосон шийдвэрийг хууль бус гэж шийдвэрлэжээ

Нью Йоркийн Холбооны шүүх АНУ-ын Төрийн департаментын 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглох тухай шийдвэрийг хууль бус хэмээн шийдвэрлэж цуцалжээ. АНУ-ын Төрийн департамент энэ оны нэгдүгээрр сард АНУ-д цагаачлахыг хүссэн 75 орны виз хүсэгчдийн визийн өргөдлийг боловсруулахаа тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Уг шийдвэрийг хүний эрхийн төлөөх байгууллагууд, АНУ-ын виз…

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг…

Loro Piana-ийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монголд иржээ

Тансаг зэрэглэлийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монголд ирсэн байна. Тэрбээр таван цагийн өмнө Instagram хуудсынхаа стори хэсэгт Монголд авхуулсан зургаа нийтэлжээ. Өдгөө 32 настай Фредерик Арно 2024 оноос LVMH-ийн цагны бизнесийг удирдаж, 2025 онд Loro Piana-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Түүний аав Бернар Арно нь Louis Vuitton, Dior, Tiffany & Co., Bulgari… The…

Мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо

The post Мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо appeared first on Өрөг.МН - Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл .

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНХАУ-ын Карамай хотын орлогч дарга Айкемеру Абула Танд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон харилцан туршлага солилцох замаар өргөжүүлэх талаар санал солилцлоо. Карамай хот БНХАУ-ын…

Улаанбаатарт өдөртөө бороо орохгүй, 20-22 градус дулаан байна

2026 оны 08-р сарын 22-ны 20 цагаас 08-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн төв болон зүүн аймгуудын…

Нэг галын таван бөхөөс ижил бодис илэрсэн нь тохиолдол уу, санаатай үйлдэл үү…

Төв аймгийн баяр наадамтай холбоотой хамгийн анхаарал татсан асуудал энэ жил зөвхөн түрүү, үзүүрийн барилдаанаар хязгаарлагдсангүй. Наадмын өмнөх бэлтгэл, галын сорилго, улмаар допингийн шинжилгээний хариу тойрсон асуудал бөхчүүдийн дунд яригдаж эхэлжээ. Тодруулбал, энэ жилийн Төв аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн гурван бөхөөс, мөн тэдэнтэй нэг галд бэлтгэл хийж байсан Говь-Сүмбэр,…

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзав. Хоёр тал “Ногоон” сургууль санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал солилцов. Ерөнхий сайд уулзалтын эхэнд, монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, Монголын ирээдүйн сайн сайхны төлөөх таны ажил үйлс бүхэнд тань гүн талархал илэрхийлье хэмээв.…

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа. Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм. 160…

Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй $250 сая хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татлаа

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд…

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

COP17 Цэнхэр бүсийн (Bluezone) үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор Шуурхай удирдлагын төв нь нийт 11 салбарын 28 чиглэлийн 1364 ажилтан, албан хаагчийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна. Уг төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй. Үүнд, VENUE COC барилга байгууламж, Эрчим хүчний хангамж, Хөдөлмөрийн аюулгүй…

Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

Нийтэлсэн огноо: 2026-08-22 11:50 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг…

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээнэ. Тухайлбал, наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ. Харин наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар,…

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль 8 дахь удаагаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн фестивальд Япон, Автрали, Унгар, Нидерланд, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Тажикстан улсаас 110 зочид, төлөөлөгч, Монгол Улсын 21 аймаг, 9…

Туркийн тал Б.Нетаньяхуг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлахыг хүсжээ

Туркийн Хууль зүйн яам Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Өнгөрсөн баасан гарагт Туркийн Хууль зүйн сайд Акин Гурлек Израилын тал өнгөрсөн 5-р сард Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явсан хөлөг онгоцнуудыг зогсоож саатуулсантай холбоотойгоор Турк улсын зүгээс Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг хүн төрөлхтний…

Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар олон улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, стратегийн чухал төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж буй талаар хотын дарга Б.Пүрэвдагва зарласан юм. Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын шилдэг туршлага, техникийн…

Улаанбаатар хот БНХАУ-ын “BYD Company Limited” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар Улаанбаатар хот стратегийн хамтын ажиллагааны чухал баримт бичгүүд байгууллаа. Цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын “BYD Company Limited” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Ингэснээр…

Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна

Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар…

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) хурлын үеэр “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ийн албан ёсны нээлтийн ёслол болж, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцов. Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Ногоон…

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” анх удаа болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хэлэлцэж буй асуудлуудын талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн… The post…

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ. Тухайлбал, Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент; Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо; Төслийн бэлтгэл ажил,…

Зөвлөгөө: Нарны гэрэл нь хүний биед Д аминдэм үүсэхэд чухал эх үүсвэр болдог

Д аминдэмийн дутагдал кальцийн шимэгдэлтээс гадна эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Д аминдэм нь хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг бөгөөд яс, шүдний эрүүл мэндийг дэмжихээс гадна дархлаа, булчин, мэдрэлийн тогтолцоо болон бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Д аминдэм дутагдсан үед хүн хангалттай хэмжээний кальци хэрэглэсэн ч кальцийн шимэгдэлт буурах эрсдэлтэй.…

Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар: – 10-20 машин…

Ээж, хүү хоёрын $200-аар бүтээсэн “Niu Lai” хүүхэлдэйн кино $4.3 саяын орлого олжээ

Хятадын ээж хүү хоёрын 5 жилийн турш зөвхөн нэг компьютер ашиглан, нийт 200 ам.доллароор бүтээсэн “Niu Lai” буюу “Үхэр ирж явна” нэртэй хүүхэлдэйн кино 4.3 сая ам.долларын орлого олж, рекорд тогтоогоод байна. Нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо 7169 юань буюу 1000 гаруй ам.доллар олсон ээж, хүү хоёрын уран бүтээлийг үзсэн цөөн хэдэн хүн цахим орчинд… The post Ээж, хүү хоёрын $200-аар бүтээсэн “Niu…

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.21/ Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат нараас Эдийн засгийн тусгай бүсийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна. Хууль батлагдсанаас…

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ… The post Хотын дарга нарын…

Тайвань ирэх онд батлан хамгаалахын зардлаа 35 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ

Тайванийн засгийн газар ирэх оны төсөвт батлан хамгаалахын зардлаа 2026 оныхоос 18 хувиар өсгөж, 1.12 их наяд тайвань доллар буюу 35 тэрбум ам.долларт хүргэх санал гаргажээ. Ингэснээр Тайванийн ирэх оны батлан хамгаалахын зардал ДНБ-ий 3 хувийг давах төлөвтэй байгаа ба Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ 2030 он гэхэд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьтай тэнцүүлнэ гэж… The post Тайвань ирэх онд…

MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

4K, 5K нягтрал, 120Гц сэргээх хурд, Thunderbolt 4 болон Mac-д зориулсан өнгөний тохируулгыг хослуулсан BenQ MA Series-ийн нийт таван загварыг Монголын зах зээлд танилцууллаа. BenQ-ийн Mac болон MacBook хэрэглэгчдэд зориулсан MA Series мониторын Монгол дахь албан ёсны нээлт наймдугаар сарын 20-нд болж, тус цувралын нийт таван загварыг танилцууллаа. Цувралд 4K болон 5K нягтралтай, Nano Matte… The…

Ногоон төсөлд 49.6 сая ам.долларын санхүүжилт олгох шинэ суваг нээгдлээ

Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, ногоон орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй бизнест урт хугацааны санхүүжилт олгох “Монголын ногоон санхүүгийн корпорац” үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Тус корпорацын эхний санхүүжилтийн багц 49.654 сая ам.доллар байх юм. COP17 хурлын дөрөв дэх өдөр “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум-2026”-аар эхэлж, форумын үеэр “Монголын ногоон санхүүгийн…

Өсвөр үеийнхний амиа хорлолтоос сэргийлэх “Гэрэлт Эргэлт” төсөл 33 сургуульд хэрэгжинэ

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудал Монгол Улсад анхаарал хандуулах шаардлагатай томоохон асуудлын нэг хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр амиа хорлолт нь 15–29 насныхны нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байна. Харин Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн амиа хорлолтын түвшин өндөр орнуудын нэг бөгөөд 100 мянган хүн… The…

С.Аманжол: Харахад нүд хальтрам байсан нүүр, нүд, чих, хамар бүгд түлэгдсэн охиноо таниагүй

Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон ч харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, сэжигтнүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин…

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа намар танилцуулна гэсэн байна. Ингэхдээ амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чигрэгдэлгүй байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Улаанбаатар хотын дараагийн…

Хичээл эхэллээ: DiGi Pay-тэй бол 25 хувийн хөнгөлөлттэй

ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ. Урамшуулалд хамрагдах нөхцөл тун энгийн. Та дараах дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө төлөх… The post…

Нуранги дор гурван хоног байсан 84 настай эмэгтэйг аварчээ

Өнгөрсөн бямба гарагт Индонезийн Флорес арал дээр болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нурсан байшингийн нуранги дороос аврагчид 84 настай эмэгтэйг аварчээ. Тэрбээр нуранги дор гурван өдөр болохдоо юу ч ууж идээгүй тул бие нь сульдсан байсан ч ямар нэг ноцтой гэмтэл бэртэл аваагүй байжээ. Флорес арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас багадаа 73… The post Нуранги дор гурван хоног…

Хуучин автомашинуудын тоог бууруулснаар Лондон хотын хүүхдүүдийн уушгины эрүүл мэнд сайжирчээ

Лондон хот 2019 онд London’s Ultra Low Emission Zone буюу Хэт бага ялгаруулалтын бүсийг нэвтрүүлж, Лондон хотын авто замын хөдөлгөөнд оролцох хуучин оны, утаа ихээр ялгаруулдаг автомашинуудын тоог бууруулсны ачаар Лондон хотод амьдардаг хүүхдүүдийн уушгины хөгжил болон эрүүл мэнд илт сайжирсан нь эрдэмтдийн хийсэн судалгаагаар нотлогджээ. Лондон дахь Хатан хаан Мэригийн их сургуулийн эрдэмтэд…

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардал хэмнэх 2026 төсвийн тодотголыг УИХ-д мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн…

Moderna арьсны хорт хавдар дахихаас сэргийлэх вакцин бүтээжээ

Америкийн биотехнологийн Moderna компанийн ХБНГУ-ын Merck компанитай хамтран бүтээсэн арьсны хорт хавдрын эсрэг вакцины туршилт амжилттай болсон тухай мэдэгдэл тус компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 150 хувиар өсөхөд нөлөөлжээ. Moderna компани Intismeran нэртэй шинэ вакцинаа mRNA технологиор өвчтөн тухай бүрийн мэс заслын аргаар авхуулсан хавдрын эсээс авсан сорьцыг ашиглан бүтээж байгаа аж.…