RSS Amplifier

Podcast

UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

soundcloud.comSource feed ↗10 episodes

Live Last read · last published · next check

Written by

Latest episodes

Saves to your Listen queue, to pick up on another day or another device.

#186 Start With Yourself

Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай, мѳн бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан амьдралд ойр зѳвлѳгѳѳг олж мэдэх болно.

Play

#185 Into the magic shop

Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Ариунтунгалагийн хамт 2016 онд гарсан цагаасаа олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, бясалгалын ид шидийг мэдрүүлж чадсан гайхалтай бүтээлийг хүргэж байна. Монгол хэл дээр орчуулагдсан уг номын дагуу зочин хөтлөгч маань дугаарын төгсгөлд зааварт бясалгалыг сонсогчдодоо хүргэх болно. Бясалгалаа дагаад хийгээрэй :)

Play

#184 Ikigai

Хаврын шинэхэн дугаараараа Наги, Дээгий 2 "Икигай" буюу аз жаргалтай урт удаан амьдрах Япончуудын нууцын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Гадаад зохиогчид Япон хүмүүсийн эрүүл, урт наслалтыг судалж бичсэн уг зохиол л урин дулаан цаг ойртож буй хаврын улиралд уншигчдад маань эрүүл амьдралын дадал зуршлаа улам бүр хэвшүүлэхэд нь туслах болтугай.

Play

#183 Dopamine Nation

Play

#182 Hidden Potential

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.

Play

#181 Careless people

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан талаар олон сонирхолтой мэдээллийг танд хүргэх болно.

Play

#180 Good inside: Part 2

Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр дүрсэлсэн юм.

Play

#179 Good inside: Part 1

Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг эхийн хийх хамгийн чухал ажил бол хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгон, удирдан зохицуулахад багаас…

Play

#178 Four thousand weeks

Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн уг бүтээлийг та заавал нэг сонсоод үзээрэй.

Play

#177 The Let them theory

Энэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.

Play