Blog
newsmedia.mn
Subscribe:.rss.atom.json.md
Overdue Last read · last published · next check
Last read 3 days ago, longer than this feed's 6 hours schedule.
Latest posts

Манай редакци “Нутгийн хөгжил-Иргэнээс” булангийнхаа хойморт Баян-Өлгий аймгийн иргэн, барилгын инженер мэргэжилтэй, төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, өөрийн гэсэн зам мөр, бүтээх үйлсээ сийлж яваа, залуу боловсон хүчин Н.Тилеуханыг урьж, сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулж байна. -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? -Намайг Нажкейны Тилеухан гэдэг. Би Баян-Өлгий…

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4-р баг, Богд уулын модны ам гэх газарт “Том оврын хар өнгийн автомашинтай жолооч мал хариулж явсан хүнийг мөргөөд зугтсан” гэх дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай ажиллахад тус багийн оршин суугч, 32 настай, эрэгтэй Э.О-г […]

-Хоолны хордлого хэрхэн үүсдэг вэ- Мэргэжлийн хүмүүсийн тодруулж буйгаар нэг ширхэг нян 10 цагийн дараа нэг тэрбум болон үржиж, хоолны хордлого үүсгэдэг байна. Тэгвэл өвчин үүсгэгч нянгийн 90 хувь нь таны гарт үүсдэг. Өөрөөр хэлбэл, гараа угаалгүй зургаан цаг болоход таны гарт 10 сая нян үржинэ гэсэн үг. Тиймээс гараа хэрхэн нянгаас аврах талаарх зөвлөмж […]

Хөндөх сэдэв Шинэ хичээлийн жил хаяанд ирж, эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэж буй энэ өдрүүдэд нэгэн асуудлыг төр засгийнхны чихэнд хүргэхийг зорив. Энэ бол өнгөрсөн намраас эхлэн төрийн өмчит цэцэрлэгүүдэд элсэж буй хүүхдүүдээс гэдэсний цагаан хорхойн шинжилгээний бичгийг заавал шаардахаа болисонтой холбоотой урьдчилан таамаглаж байсан бодит аюул юм. Эмнэлгүүдийн урт дараалал,…

Энэ оны долоодугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 730 мянган төгрөг байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөгийн үнэтэй гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны 6.8 […]

Улсын төсөвт яаралтай мэс засал хийж, зардлаа танахгүй бол оны эцэст төсвийн алдагдал 3.5 их наяд төгрөгт хүрч, макро эдийн засагт гүнзгий хямрал нүүрлэх бодит эрсдэл үүсэхээр байгааг салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Тиймээс энэхүү эрсдэлтэй хувилбараас сэргийлэхийн тулд Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийн урсгал зардлыг хэмнэх 2026 оны улсын төсвийн тодотголын төслийг […]

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2028 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцууллаа. 2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулна. Алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэнэ. 2-5 насны нийт хүүхдийн 98 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. • Багшийн дутагдал арилж, ажлын ачаалал 30 хувиар буурна. • Хүүхдийн танин мэдэхүй,…

– РЕКЕТЧНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ ТӨРИЙН НЭР ГУТААЖ ЯВАА ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОРЫНХНЫ “СОНГОДОГ ДЭЭРЭМ”-ИЙГ ЗОГСООЖ ӨГНӨ ҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АА! – “Урьхан”-ы гэдгээрээ олонд танигдсан Б.Чинбат иргэн В.Ганзоригийн лицензтэй талбайгаас 300 гаруй тэрбум төгрөгийн алтыг нь ухчихсан хэрнээ “таван сая доллараа залилуулчихлаа” гэсэн хуурамч гомдол гаргаж жирийн нэг бизнес эрхлэгч…

ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 21 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг дэх Тайж хайрхан уулын бэлд өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх тус фестивалийн хүрээнд […]

Тээврийн цагдаагийн алба өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр нийт 412 дуудлага, мэдээлэл бүртгэжээ. Үүнээс 289 нь зөрчлийн шинжтэй, 34 нь гэмт хэргийн шинжтэй, 40 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой, 49 нь бусад төрлийн дуудлага байсан байна. Нийт дуудлагын хамгийн их хувийг зөрчлийн шинжтэй дуудлага эзэлж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд ихэвчлэн: -Эсэргүүцэл багасдаг -Дотоод дарамт буурдаг -Илүү тодорхой шийдвэр гарч эхэлдэг …Гэхдээ энэ нь амар байдаггүй. Сэтгэл зүйч Д. Золжаргал

Ойрхи Дорнодын бүс нутагт тогтоод байсан түр зуурын тогтвортой байдал эвдэгдэж, АНУ болон Ираны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсноор дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй савлагаа үүслээ. Хэлэлцээр зогссонтой зэрэгцэн геополитикийн мөргөлдөөн дахин эрчимжиж, улмаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд ноцтой саатал гарч…

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт “Уулын жалга руу машин унаж гурван хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн нас барсан байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж […]

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хийж буй. Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдагва “Сүүлийн 30 жилд угжирсан асуудлууд орж ирж байна шүү дээ. Тэгэхээр…

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр боллоо. Зөвлөлийн хурлаар цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргав. Тухайлбал, 2026 он дуустал эрсдэл үүсэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг цуцалж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн намрын ургац хураалт…

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2026.08.17/ Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Европын Парламентын гишүүдийг Монгол Улсад болж буй Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд энэ нь хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал хувь…

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Задгай”-д өсвөр насны 2 хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн /завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан/ алба хаагчдыг очиход иргэн Е /18 настай, эрэгтэй/, иргэн Э /15 настай, эрэгтэй/ нар нь Туул голын усанд сэлж байхдаа хөл алдаж 15-20 метр […]

Улсын прокурорын ерөнхий газраас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Э…”…

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас ШТС-ууд 24 цагаар тасралтгүй ажиллах, олон хошуугаар зэрэг олгох үүрэг өгсөн. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг шөнө 00:00–04:00 цагийн хооронд Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Хичнээн хүсээд ч чи өөрийхөө амьдралыг хүн төрөлхтнөөс тусгаарлаж чадахгүй. Чи түүний дотор, түүний тулд амьдрч яваа. Нэг гар нөгөө гартаал, нэг хөл нөгөө хөлдөө, толгой эрүүндээ тус дэм болдог шиг хүн хүндээ тус болж явахын тулд төрдөг юм. Марк Аврелий

-Улаанбаатар хотноо ажлаа эхэлж буй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал”-д зориулав- Монгол Улсын гадаад бодлогод шинэ хуудас нээж буй “Ногоон гадаад бодлого”-ын зорилго-мөн чанар, түүний онолын баримтлал, дипломат ажиллагааны тавцан дахь практик хэрэгжилтийн дунд хугацааны шинжилгээ хийх шаардлага байгаа нь мэдээж билээ. Монгол Улс уламжлалт “олон тулгуурт”…