Blog
ЗӨСҮТ
Subscribe:.rss.atom.json.md
Live Last read · last published · next check
Latest posts

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь дараах ажлын байруудад мэргэжлийн, хариуцлагатай, идэвх санаачилгатай таныг урьж байна. Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Амьтан судлаач Цахилгаанчин-мужаан Лаборант Биостатистикч Үйлчлэгч Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 03–14-ний өдөр Холбогдох: 99905388 hr@nczd.gov.mn Дэлгэрэнгүй шаардлага, ажлын байрны мэдээллийг хавсаргасан…

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн-гийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 2026 оны 07 дугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд Ханхөхийн нурууны Цалуу–Баянголын өр голомтод тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг амжилттай зохион байгууллаа. 🧪…

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 8 суманд шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа. Судалгааны хүрээнд шумуулаар дамжих халдварын эрсдэлийн асуумжид нийт 193 иргэнийг хамруулж, эрсдэлт бүлгийн 100 гаруй хүнээс цусны ийлдэсний сорьц цуглууллаа. Мөн орон нутгийн иргэд болон аялагчдад 300 гаруй сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан…

2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа. Зоонозын халдварт өвчний идэвхжлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус сургалтад Экологийн цагдаагийн албаны 40 албан хаагч хамрагдав. Сургалтын үеэр…

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн 13…

Тарвага агнах, барихгүй байх Тарваганы мах, түүхий эд хэрэглэхгүй байх Үхсэн, өвчилсөн тарваганд хүрэхгүй байх Тарваганы үхэл, хорогдол ажиглагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх Сэрэмжтэй байж, тарваган тахлын халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя!

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг. Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна. Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана. Агаар дуслын зам – Тарваган ...read more…

2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур (Цагааннуур тосгон), Бугат сумдын нутаг дахь хил дамнасан…

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлийн ЗӨСТ, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн төвийн харьяа 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг,…

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, байгалийн голомтот, цочмог зоонозын халдварт өвчин юм. Дэлхийд 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын үүсгэгчийг тээж, халдварын байгалийн голомтыг хадгалдаг. Хүн тарваган тахлын халдвартай амьтан, түүний эд эрхтэн, мах, арьс ширтэй харьцах, мөн халдвартай бүүрэгт хазуулах зэргээр халдвар авах эрсдэлтэй. Тарваган тахал нь хүнд халдварлавал…