RSS Amplifier

Blog

ARSLAN.mn - Шинэ мэдээ

Мэдээний хаан, бодит эх сурвалж

arslan.mnSource feed ↗25 posts

Overdue Last read · last published · next check
Last read 3 days ago, longer than this feed's 1 hour schedule.

Latest posts

Б.Туул багшийн “онцгой хөтөлбөр“-тэй танхимын ангиудын БҮРТГЭЛ эхэллээ

Энэ удаагийн танхимын ангиуд ердөө 1 сарын турш явагдана. Алдаж болохгүй боломж шүү! Сургалтыг Б.Туул / Бадамлянхуа иог төв ийн багш, Danielle Collins Method-н олон улсын сертификаттай нүүрний иогийн багш, сэтгэл судлаач, иони иогийн мэргэшсэн багш / удирдах юм. Хугацаа: 08/31-09/25 Даваа Лхагва Баасан 17:30 - Нүүрний иог + Биеийн иог Нүүрний булчингаа зөв идэвхжүүлж, биеийн уян хатан байдал болон…

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд БНХАУ-ын компанитай хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг…

Израил улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ хүрээнд Байгаль…

Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох өргөдөлд 29,059 ИРГЭН гарын үсэг зуржээ

Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох тухай өргөдлийг нийтийн өргөдлийн цахим систем "D-Petition"-д санаачилжээ. Тэрбээр "Цалин гэж томоор нэрлэсэн 50к нь амьдрал дээр ганц уут буюу 48ш памперас + 100ш нойтон салфитканд л хүрч байна. Энэ нь нярай нялх хүүхдийн 6-7 өдрийн пампрасны хэрэглээг хангаж бусад хэрэглээ болон хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны…

”Мах Импэкс” ХК 80 жилийн ойгоо тохиолдуулан азын хур буулгалаа

Үндэсний ууган үйлдвэр, чанар, технологиор тэргүүлэгч "Мах Импэкс" ХК түүхт 80 жилийн ойгоо тохиолдуулан "ТҮҮХИЙГ ХӨТӨЛСӨН - 80 ЖИЛ" уриан дор хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрийнхөө энэ удаагийн азтануудыг тодрууллаа. Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 80 хэрэглэгч азтанаар тодорч, 100 сая төгрөгийн үнэ бүхий шагналын эзэд боллоо. Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд: 10.000,000 төгрөгийн бэлэн…

Төрийн банк PCI DSS 4.0.1 стандартыг 12 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Төрийн банк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын хамгийн сүүлийн үеийн PCI DSS 4.0.1 (Payment Card Industry Data Security Standard) стандартын баталгаажуулалтын шаардлагыг амжилттай хангаж, сертификатаа албан ёсоор гардан авлаа. Баталгаажуулалтын аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кибер аюулгүй байдлын компани SISA гүйцэтгэж, аудитын үр дүнд Төрийн банк нь PCI DSS 4.0.1…

Жолоочгүй машин өнхөрч, 59 настай иргэнийг мөргөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд "Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай,…

ФОТО: Төрийн тахилгат Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо. Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг. Энэхүү түүхэн…

COP17-ын үеэр ХӨСҮТ гадаадын хоёр иргэн, хоёр ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлжээ

COP17 уулзалттай холбогдуулан ХӨСҮТ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудал болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх дуудлагын эмч, жолоочийн хуваарийг гарган,…

COP17: Хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон "Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын талуудын 17-р бага хуралд (COP17) эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна. УХТЭ-ийн эмнэлгийн 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, 7 эмч, 5 сувилагч, 2 жолоочийн бүрэлдэхүүнтэйгээр гамшиг, ослын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган…

“COP17“ талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин…

Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох өргөдөлд 19 мянган иргэн гарын үсэг зуржээ

Иргэн Бямбацогт Болорчулуун Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох тухай өргөдлийг нийтийн өргөдлийн цахим систем "D-Petition"-д санаачилжээ. Тэрбээр уг өргөдлийг 2026 оны наймдугаар сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 19,792 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Өргөдөлд санал авах хугацаа 2026 оны есдүгээр сарын 13-нд дуусах юм. Нийт 100 мянган хүн гарын үсэг зурж байж…

Монгол, Израйлийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

UNCCD COP17-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Израйлийн МАШАВ-ын захирал Эйнат Шлейн, БНХАУ-д суугаа Элчин сайд Элиайв Белоцерковский нартай уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ удаагийн уулзалтаар өмнө нь эхлүүлсэн хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэн сэргээж, шинэ шатанд…

АУДИТ: Соёл урлагийн газрын дарга Г.Батхуягийн санхүүгийн тайлангаас тендергүй ажил гүйцэтгүүлсэн зэрэг ₮1,3 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ

Үндэсний аудитын газар 2026 оны хоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна. Тодруулбал, аудитаар нийт 1,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд, 1,9 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 1 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага хүргүүлж, 284 сая төгрөгийн 4…

Ц.БАТБОЛД: ХСҮТ 87,000 ам.долларын хөрөнгө оруулалтаар дэргэдээ 100 ортой “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ боллоо

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон Ротари олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хүүхдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийж, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд, Ротари олон улсын 3450 дугаар дүүргийн захирагч Ж.Лаугаар…

Авлигын асуудлаар шалгагдаж эхэлсэн Дорноговийн Засаг дарга О.Батжаргалын орлого жилийн дотор ₮260 сая болж НЭМЭГДЖЭЭ

Дорноговийн Засаг дарга О.Батжаргалыг "АВЛИГЫН АСУУДЛААР" баривчлагдсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ удаа шалгагдаж эхэлсэн Дорноговийн Засаг дарга О.Батжаргалын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. Тэрээр 2024 онд 112 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд 260 сая төгрөг болж, 2 дахин нэмэгджээ. Тэрбээр мэдүүлэгтээ: Өөрийн орлого: ₮260 сая Гэр бүлийн орлого: ₮23…

76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж нас баржээ

Гарцаар гарч байсан 76 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. Тодруулбал, "Баянгол дүүргийн хоёр дугаар хороо ТБД андууд урд замд хүн мөргүүлсэн" гэх дуудлага мэдээлэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр 11.27 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын явцад 76 настай эмэгтэй явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах үедээ "Honda" маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан…

Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байна

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нутгийн иргэнийг автомашинаар мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд "Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар тус багт суух Э.О…

₮1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн…

“Улаанбаатар төмөр зам“-ын дарга Х.Хэрлэн төсвийн ₮627 саяар “Принтерийн хор“ авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" төсвийн 627 сая төгрөгөөр Принтерийн хор авах ТЕНДЕР зарлажээ. Тодруулбал, "Улаанбаатар төмөр зам"-ын дарга Х.Хэрлэн нийт 627,747,143 төгрөгөөр принтерийн хор худалдан авахаар болжээ. Уг тендерийг материалыг энэ сарын 14-нээс эхлэн хүлээн авч, өнөөдөр нээж байгаа аж. Цахим засаг хэмнэлтээ хэрэгжүүлмээр байна.

“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (KOFIH) хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах хөтөлбөр" (CEOMETS) амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл өнөөдөр энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн…

Мэдээлэлд ойр байдлаа ашиглан ₮197 тэрбумын “тендер халаасалсан“ хэргээр шалгагдаж буй Б.Сэргэлэнбаатар ₮960 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮861​​​​​​​ саяын АВЛАГАТАЙ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 45 гишүүнтэй бөгөөд тэдний зарим нь ямар нэгэн хэрэгт холбогдогчоор татагдан шалгагдаж байна. Тэгвэл хэрэгт холбогдоод буй төлөөлөгчдийн нэг бол "Давхар дээл"-ээр өөрийгөө хучиж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 197 тэрбум төгрөгийн ажлыг сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж буй Б.Сэргэлэнбаатар юм.…

COP17-д оролцогчид БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ хүсэж байна

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан дарга нар цуглана биз гэж хүлээж байтал тэгсэнгүй, нийгмийн олон хэсгийн харилцааны талбар байлаа. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон 197 улсын 15 мянга гаруй хүн хэлэлцээ болох Цэнхэр бүсэд бүртгүүлсэн уг хуралд өнөөдрийн байдлаар 172 орны төлөөлөгчид ирээд байгаа гэх.…

Монголын ногоон санхүүгийн корпорацийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК)-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 72 дугаар тогтоолоор ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 13.0 сая ам.доллартай дүйцэх хэмжээний зээл, 5.0 сая ам.долларын хөрөнгө…

З.Мэндсайхан: Ахмадын тэтгэврийг энэ оны 11-Р САРЫН 1-нээс НЭМНЭ

Сангийн сайд З.Мэндсайхан: Тэтгэврийн нэмэгдлийг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хүлээлгэхгүйгээр энэ оны 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Иргэдийн орлогыг хамгаалах, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төсөвт таналт хийсэн. Ахмадын тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэврийн дундаж 980 мянгаас 1 сая 80 мянган төгрөг болно. Төрийн өмчит компаниудын дансанд…